![](/uploads/202009/news/thumb/df1d6468396da14192c997fe5ca382a1_x3.jpg)
Монгол Улс урлагийн дээд мэргэжилтэй боловсон хүчнийг бэлдэж эхэлсний илрэл нь 1963 онд УБДС-д кино драмын жүжигчний ангийн анхны төгсөлт байлаа. Энэ ангийг 20 гаруй залуус төгссөнөөс хожим нь алдартай жүжигчин болсон нь олон. Тэдний нэг нь БНМАУ-ын гавъяат жүжигчин Санжаагийн Бужгар билээ.
Тэрээр сургуулиа төгсөөд 1963-1976 онд Улсын драмын театрт, 1976 оноос Дархан-Уул аймгийн "Залуучууд" театрт жүжигчнээр ажиллахдаа олон жүжгийн гол бол туслах дүр бүтээжээ.
Театрт Лениний дүрийг чадварлаг бүтээсэн гэж ахмад жүжигчид бахархан дурсаж байхыг сонсож байлаа.
1963 он "Нүгэл буян" Найдан гэлэн
1965 он "Хүний мөр" уурхайчин
1968 он "Өндөр ээж" жолооч Ойдов
1968 он "Нийслэл хүү" малын эмч Мэндээ
1968 он "Өглөө" Бумцэнд
1971 он "Тэмцэл" Бумцэнд
1972 он "Ичээнд нь" Сандуйжав
1974 он "Уулзалт" нисгэгч
1976 он "Хонины найр" Гунгаа
1979 он "Газрын үнэр" Чулуун
1980 он "Говийн зэрэглээ" нэгдлийн дарга
1983 он "Сахиус уу, сахиул уу" Нянгар
1986 он "Ирж яваа цаг" Шадав
1992 он "Мөнх тэнгэрийн хүчин дор" Хучир.
1992 он "Цөвүүн цагийн Богд" Сүнгэрэл тайж
1995 он "Зүрх зогсохгүй" инженер.
Эдгээр дүрүүдийг кино дэлгэцнээ үлдээжээ.
Түүний гэргий нь "Тунгалаг Тамир” киноны Дулмаа хэмээн олон түмэнд танигдсан Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал билээ. Харин охин нь өдгөө МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа юм.
Д.Золбаяр
БНМАУ-ын гавъяат жүжигчин Санжаагийн Бужгар | ||
Үзсэн: 3012 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.