![](/uploads/202009/news/thumb/7dce8d61a42ce263f59c1059b0fc7c34_x3.jpg)
Зураач С.Заяасайхан Монголын Уран зургийн галерейн их танхимд “HIDDEN IDENTITY” буюу нуугдмал төрх нэртэй бие даасан үзэсгэлэнгээ гаргажээ.
Тэрбээр үзэсгэлэнгийнхээ талаар сонирхуулахдаа “Үзэсгэлэнгийн онцлог нь үзэсгэлэнд дэлгэгдэж буй бүтээлүүд нэг агуулгад багтаж байгаа. “Өвөг дээдсийн их өв” гэдэг зурагт маань их хатад буутай байгаа. Учир нь Монголын эртний хатдын хувцасны агуулга нь хамгаалах. Тиймээс энэ хамгаалагчдын жинхэнэ нуугдмал дүр төрх нь юу байх вэ гэхээр магадгүй биднийг хамгаалах, алдагдаж байгаа үнэт зүйлийг хамгаалахын тулд эргэн босож ирж байгаа гэсэн далд агуулгатай. Энэ зургаар дамжуулан үзэгчид өвөг дээдэстэйгээ уулзаасай. Ингэхдээ яагаад буу барьсан юм бэ гэж асуугаасай гэж бодож бүтээлээ зурсан. Бүтээлийн гүн агуулга нь “эвдэрч” муухай болохгүй байгаасай, шуналгүй, өвөг дээдсийнхээ бүтээсэн зүйлийг хайрлаасай гэсэн санааг өгөхийг зорьсон.
Үзэсгэлэнгийн гол бүтээл “Будда”. Олон одон медаль ашиглаж бүтээсэн. “Будда” бүтээл нь хоёр алдагдсан зүйлийн уулзвар. Жишээ нь социализмын үед шашин шүтэх, чөлөөтэй сэтгэх зэргийг хорьдог байсан. Тухайн үеийн хүмүүсийн бүтээж байсан зүйлсийн утга учир нь одон медаль, тэмдэгнүүдэд үлдсэн. Өнөөдөр эдгээр зүйлс нь ямар ч үнэ цэнэгүй болчихсон. Тиймээс энэ хоёр алдагдсан зүйлийн уулзвараар “Будда”-гийн дүр төрхийг бүтээсэн. Ямар ч нийгэмд амьдарч болно. Гэхдээ бидний өвөг дээдсийн бүтээсэн ололт амжилт буюу бидэнд өвлүүлж үлдээсэн хамгийн үнэт зүйлсийг бүү гээгдүүлээсэй гэсэн санаатай. Үзэгчид өөр өөрсдийнхөөрөө тунгаах болов уу” гэсэн юм.
Зураач С.Заяасайхан “HIDDEN IDENTITY” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ гаргажээ | ||
Үзсэн: 2426 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.