Шууд Chart

“The Hu” хамтлагийнхан аймшгийн кинонд "тогложээ"

2020-10-01 09:47:09

Дэлхийн рок хөгжмийн ертөнцөд шинэ өнгө төрхөөр танил болж буй “The Hu” хамтлагийн залуус аймшгийн кинонд "тогложээ". Тус бүтээл нь энэ сард олон улсад нээлтээ хийх аж.

Тэд өнгөрсөн хоёрдугаар сард “Чонон сүлд” дуугаа АНУ-ын алдарт “Papa Roach” хамтлагийн дуучин Якоб Шаддикстай хамтран дуулсан. Тэгвэл уг дууны клипийг аймшгийн киноны зураг авалтын үеэр хийсэн байна.

Сонирхуулахад, “Чонон сүлд” дуу Биллборд чартын өнгөрсөн есдүгээр сарын 19-нд жагсаалтаар шилдэг тавд дахин багтсан байна.

Энэхүү бүтээлийг 17 дахь долоо хоногтоо нийт хоёр сая 89 мянган сонсогч сонсоод байгаа аж.

Өдгөө эх орондоо байгаа “The Hu” хамтлаг шинэ уран бүтээлээ эхлүүлсэн бөгөөд хоёр бүтээлээ тун удахгүй сонсогчдын хүртээл болгох нь ээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“The Hu” хамтлагийнхан аймшгийн кинонд "тогложээ"  
Үзсэн: 1518 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй