Шууд Chart

Буриадын нэгдүгээр шигшээ баг тэмцээнээс хасагджээ

2020-10-01 14:37:06

ОХУ-ын Улаан-Үүд хотод өнгөрсөн есдүгээр сарын 30-нд эхэлсэн Алс Дорнодын холбооны бүсийн боксын аварга шалгаруулах тэмцээнд есөн бүсийн 67 тамирчин оролцож байна.

Харин тус тэмцээнд оролцох Буриадын шигшээ баг коронавирусний халдварын улмаас багаараа хасагджээ. Уг багын 13 боксчноос шинжилгээний хариу эерэг гарсан тул ийнхүү шийдвэрлэсэн байна.

Гэхдээ халдваргүй гарсан хоёрдугаар шигшээ баг тэмцээнд оролцож байгаа гэнэ.

Спортын яамны сайдын тушаалаар ОХУ-д спортын бүх тэмцээн уралдааны өмнө коронавирусний шинжилгээ авч байгаа билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Буриадын нэгдүгээр шигшээ баг тэмцээнээс хасагджээ  
Үзсэн: 1080 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй