![](/uploads/202010/news/thumb/e3448392da2d7edef0988d3145824c9e_x3.jpg)
“B Art Gallery”-д Монголын урчуудын эвлэлийн ахмад уран бүтээлчдийн хамтарсан “Эртний сайхан” үзэсгэлэн нээгджээ.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаг тус үзэсгэлэн нь 50 гаруй зураачийн 80 гаруй уран бүтээлээс бүтжээ.
Галерейг нээж Барилга хот байгуулалтын яамны сайд Б.Мөнхбаатар, Монголын Урчуудын эвлэлийн ерөнхийлөгч Б.Төмөрбаатар, МУЭ-ийн ахмадын хороон дарга Б.Гантулга, МУЭ гишүүн, зураач П.Ганбат нар тууз хайчлав.
Энэ өдөр дахин нэг үйл явдал тохиолдсон нь МУЭ гишүүн, зураач П.Ганбат “Барилгын Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа.
Шагналыг Барилга хот байгуулалтын яамны сайд Б.Мөнхбаатар гардуулан өгсөн юм. Мөн тэрбээр галерейн гадна тохижуулалтын засварыг хийж өгөхөө амлав.
“B Art Gallery”-д “Эртний сайхан” үзэсгэлэн нээгджээ | ||
Үзсэн: 627 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.