Шууд Chart

Нийслэлчүүд 3295.8 тонн хог хаягдал цэвэрлэжээ

2014-04-21 12:03:54

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулсан.  

Их цэвэрлэгээнд нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн агентлаг, харьяа газруудын 2870 албан хаагч оролцож, хог хаягдлыг цэвэрлэх, хайс хашлага, гэрлийн шон, сандал, хогийн сав зэргийг угаасан байна. Мөн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, хог тээвэрлэгч байгууллагууд, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгж, Монголын оюутны холбоо, их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хороод, СӨХ, иргэд гээд нийт  10587 байгууллага, аж ахуйн нэгжийн 58861 хүн оролцжээ.  

Их цэвэрлэгээний өдөр нийслэлийн есөн дүүргийн нийтийн эзэмшлийн 116 гудамж, зам талбайд түүвэр цэвэрлэгээ, мөн гэр хорооллын гудамж, гуу жалганд үүссэн үүсмэл хогийн цэгийг цэвэрлэж, нийт 4365.0 м2 талбайн 3295.8 тонн хог хаягдлыг 671 удаагийн рейсээр ачиж тээвэрлэн хогийн төвлөрсөн цэгт хүргэсэн байна.

Цэвэрлэгээний үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 227 байцаагч ажиллаж 1572 мэдэгдэл, зөрчлийг арилгуулах 23 албан шаардлагыг хүргүүлэн, 10 аж ахуйн нэгж байгууллага, гурван иргэнд 1.536.000 төгрөгийн торгууль тавьжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Нийслэлчүүд 3295.8 тонн хог хаягдал цэвэрлэжээ  
Үзсэн: 954 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй