
2020 оны 10 дугаар сарын 5-наас 10 дугаар сарын 12-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
- 10-наас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэрнэ -
Хур тунадас: 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 11-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно.
Салхи: 6, 9-нд Алтайн салбар уулсаар, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд зарим газраар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна.
Агаарын температур: Хугацааны эхний хагаст ихэнх нутгаар дулаарч, Алтай, Хангайн, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байх төлөвтэй.
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ? | ||
Үзсэн: 11979 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.