Шууд Chart

Мансуурлын эсрэг сургагч багш нарыг бэлтгэж байна

2014-04-21 12:56:54

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлэг хамтран төрийн өмчийн 17 сургуулийн захирал, нийгмийн ажилтан, эмч, багш нарт зориулсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Мансуурал донтолтоос өсвөр үеийг хамгаалах, сургагч багш” бэлтгэх гурван өдрийн сургалтыг явуулж байна.

Энэ жилээс эхлэн Баянгол дүүргийн мэргэжлийн байгууллагууд санаачлан нэгдсэн төлөвлөгөөний дагуу Наркологийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран “сургагч багш бэлтгэх” мэргэжлийн сургалтыг анх удаа зохион байгуулж байна. Ийнхүү мэргэжлийн сургалтыг нэгдсэн төлөвлөгөөний дагуу зохион байгуулснаар багш нар сурсан мэдлэгээ бодитоор сурагчдад хүргэх, улмаар тэднийг болзошгүй гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.

 Сургалт дөрөвдүгээр сарын 17-ноос эхлэн өнөөдөр дуусах бөгөөд нийт 12 цагийн хичээлийг сургагч багш нарт зааж байгаа ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Мансуурлын эсрэг сургагч багш нарыг бэлтгэж байна  
Үзсэн: 1002 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй