Шууд Chart

"Дэлхийн Монголчууд-II төлөвлөлтийн баримт бичиг"-ийн төслийн хэлэлцүүлэг болов

2020-10-06 10:18:30

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Дэлхийн Монголчууд-II төлөвлөлтийн баримт бичиг”-ийн төслийн хэлэлцүүлэг өчигдөр ГХЯ-нд боллоо. 

Хэлэлцүүлгийг Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Сэрээжав нээж, “Дэлхийн Монголчууд-II төлөвлөлтийн баримт бичиг”-ийн шинэчилсэн төслийн талаар танилцуулга хийв.

Хэлэлцүүлэгт БШУЯ, Соёлын яам, БОАЖЯ, ХНХЯ, ГИХГ, УБЕГ, НЗДТГ, ҮХГ, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Үндэсний дата төв, ШУА, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл”, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” ТББ-ын төлөөлөл оролцож, төсөлд тусгах саналаа өгч хэлэлцүүлэг өрнүүллээ.

 


"Дэлхийн Монголчууд-II төлөвлөлтийн баримт бичиг"-ийн төслийн хэлэлцүүлэг болов   
Үзсэн: 1460 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй