![](/uploads/201404/news/thumb/c14304519e7141bfdf2841e6992a3ffc_x3.jpg)
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас хүүхэд багачуудад үндэсний ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, ардын урлагийн өв санг өвлүүлэх, урлагийн болон гоо зүйн боловсрол олгох зорилгоор цэцэрлэг, сургуулийн нийт сурагч хүүхэд багачуудын дунд “Бидний бахархал” ардын урлагийн наадмыг зохион байгууллаа.
“Бидний бахархал” урлагийн их наадмыг Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын Хайлааст орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Чингэлтэй Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж нийт 12 төрлөөр 171 хүүхэд шалгаруулсан байна.
Энэ жил тус урлагийн их наадамд оролцогч хүүхдийн тоо нэмэгдэж 1320 болсон бөгөөд наадмын хүрээг улам бүр тэлж, өрсөлдөөнтэй боллоо гэж зохион байгуулагчид мэдэгдлээ.
“Бидний бахархал” хүүхдийн урлагийн их наадам боллоо | ||
Үзсэн: 1257 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.