![](/uploads/201404/news/thumb/079461e1f38e440015af1b923a7279c1_x3.jpg)
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Тайландын Вант Улсын Гадаад хэргийн яам хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт энэ сарын 20-нд Бангкок хотноо боллоо.
Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Тайландын Вант Улсын Гадаад хэргийн яамны Байнгын нарийн бичгийн дарга Сихасак Пуангкеткео тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Энэ үеэр Монгол, Тайландын найрсаг харилцаа, түүний дотор улс төр, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, эрүүл мэнд, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар ярилцаж, бүс нутаг болон олон улсын харилцан сонирхсон асуудал, мөн 2014 онд тохиож буй Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний талаар санал солилцсон юм.
Түүнчлэн хоёр тал Монгол, Тайландын хооронд өндөр дээд хэмжээний айлчлал, уулзалтууд тогтмол хийгдэж байгаагийн ач холбогдлыг цохон тэмдэглэж, Тайландын Вант Улсын Ерөнхий сайд Йинглак Чинаватын Монгол Улсад өнгөрсөн онд хийсэн айлчлалын үеэр тохиролцсон зүйлүүд амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэв.
Тайландын Гадаад хэргийн яамны урилгаар хийж буй дэд сайд Д.Ганхуягийн айлчлал үргэлжилж байна.
Монгол-Тайландын зөвлөлдөх уулзалт боллоо | ||
Үзсэн: 1014 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.