Шууд Chart

Тасманийн чөтгөрүүд 3000 жилийн дараа Австралийн эх газарт хөл тавьж байна

2020-10-07 09:35:46

“Тасманийн чөтгөр” гэх этгээд нэртэй амьтныг Австралийн эх газарт буцаан нутагшуулах ажлыг “Aussie Ark” гэх амьтан хамгаалах байгууллага удирдан явуулж байна. Тус байгууллага Сидней хотын хойд зүгт байрлах дархан цаазат газрын зэрлэг байгальд  26 ширхэг Тасманийн чөтгөрийг суллан тавиад байна. 

Энэ төрлийн амьтад Австралийн их газраас устахад хүрсэн нэгэн шалтгаа нь динго нохойн идэш болж байсантай холбоотой гэж үздэг. Нас биед хүрсэн эрэгчин нь 12 кг, харин эм нь 8 кг жинтэй, хамгийн сайн хөгжсөн мэдрэхүй нь тэдний сонсгол юм. 

1803 онд Австралийг зорьсон далайчид ер бусын дуу чимээг сонссон тухай ярьж байсан нь энэ амьтны нэрийнх нь үүсэл болжээ. Одоогоор Тасманийн аралд 25 мянга хүрэхгүй Тасманийн чөтгөр үлдээд байгаа юм. 1990 оны үед тоо толгой нь 150 мянгад хүрч байсан ч амны хавдар өвчний тархалтаас үүдэн олон мянгаар үрэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тасманийн чөтгөрүүд 3000 жилийн дараа Австралийн эх газарт хөл тавьж байна  
Үзсэн: 1494 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй