![](/uploads/202010/news/thumb/fe893c483fae72ca050588dcdf7ae195_x3.jpg)
“Улаанбаатар” ХII дахь удаагийн олон улсын кино наадмын “Хангарьд” Монгол киноны уралдаант хэсэгт дараах бүтээл гарахаар болжээ.
Үүнд найруулагч Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө”, Б.Отгонзоригийн “Эмэгтэй”, Ж.Сэнгэдоржийн “Гэргий, Г.Даваазулын “Хэлгүй жим”, О.Бат-Өлзийгийн “Буруу өрөг”, Б.Эрдэнэцэцэгийн “Ээж хадны домог”, Т.Анарын “Сүүн замын сахиул” гэсэн бүтээл өрсөлдсөн байна.
Ийнхүү найруулагч Ж.Сэнгэдоржийн “Гэргий”, Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө”, Б.Отгонзоригийн “Эмэгтэй” уран сайхны кино тус тус шалгарч, Монгол кино хөтөлбөрт сонгогдон энэ сарын 21-нд Тэнгис кино театрын дэлгэцнээ толилуулагдах гэж байна.
Мөн энэ өдөр “Хангарьд” шагнал гардуулах ёслол болох ба шилдэг уран сайхны кино, шилдэг найруулагч, шилдэг зохиол, шилдэг продюсерын төрөлд шагнал гардуулах аж.
“Хангарьд” Монгол киноны уралдаант хэсэгт дараах бүтээл гарахаар болжээ | ||
Үзсэн: 784 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.