![](/uploads/202010/news/thumb/602ee769304741e74ada58c254c13b8e_x3.jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар МҮОНРТ-ийн хуулийн зөвлөхөөр олон жил үр бүтээлтэй ажиллаж буй ахмад ажилтан Х.Мөнхжаргалд Алтан гадас одон олгох болсныг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц өнөөдөр гардууллаа.
Х.Мөнхжаргал нь МУИС-ийг төгсч, Монгол Улсын прокурорын газрын томилолтоор 1988-1993 онд Өмнөговь аймгийн прокурорын газрын ахлах мөрдөн байцаагч, Өмнөговь аймгийн хэсгийн шүүгчээр, 1993-1995 онд Улсын мөрдөн байцаах газрын харьяа БГД-ийн мөрдөн байцаагчаар, 1995-2007 онд гэр бүлийн хамтаар Орхон аймагт томилогдон Орхон аймгийн сум дундын шүүхийн шүүгчээр тус тус ажилласан билээ. Ийнхүү тус ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн МҮОНРТ-ийн хүний нөөцийн мэргэжилтнээр 2007 оны хоёрдугаар сарын 12-ноос одоог хүртэл ажиллаж байна.
Тийнхүү улсдаа 25 дахь жилдээ ажиллаж буй.
Тэрбээр Монгол Улсад эрх зүйн шинэтгэл хийгдэж эхэлж байсан он жилүүдэд орон нутагт томилогдон, хууль хэрэгжүүлэх үйл хэрэгт үнэнч шудрагаар ажиллаж, өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн. Хүний нөөцийн мэргэжилтний үүрэгт ажлын хүрээнд “Олон нийтийн радио, телевизийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх болон Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийг үүсгэн байгуулах, РТХЭГ, Монголын Радио, Монгол Телевизийг нэгтгэн зохион байгуулах үйлсэд гар бие оролцон, шинээр байгуулагдсан ОНРТ-ийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, хүний нөөцийн бодлого, холбогдох дүрэм, журмыг боловсруулах, хэрэгжүүлэх, үйл ажиллагааг нь хянах зэргээр тус байгууллагын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.
Түүнчлэн тус байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн аливаа тушаал шийдвэрийг хууль эрх зүйн үндэслэлтэйгээр гаргахад голчлон анхаарч, мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж байна.
Түүний хөдөлмөр бүтээлийг захиргаа болон хамт олны зүгээс өндрөөр үнэлж МХЗЭ-ийн Хөдөлмөрийн алдар хүрэл медаль, Хууль зүй дотоод хэргийн яамны Хүндэт жуух, МҮОНРТ-ийн Жуух, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан болон “Соёмбо” тэмдгээр шагнасан билээ.
МҮОНРТ-ийн ахмад ажилтан Х.Мөнхжаргал Алтан гадас одонгоор энгэрээ гоёлоо | ||
Үзсэн: 568 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.