Шууд Chart

Хүндийг өргөлтийн тамирчид, дасгалжуулагчдыг шагналаа

2020-10-07 16:55:32

Монголын хүндийг өргөлтийн холбооны 64 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Монголын Үндэсний Олимпийн Хорооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар хүндийг өргөлтийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Жаргалын Дэнсмаа, Үндэсний шигшээ багий тамирчин Бямбажаргалын Цэнд-Аюуш нарыг “Олимпийн алдар”, Чулуунбаатарын Нямзулыг Олимпийн алтан медалиар шагналаа.

Ж.Дэнсмаа нь хүндийг өргөлтийн ОУХМ бөгөөд эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Харин Б.Цэнд-Аюуш нь 81-85 кг-ын жинд улсын дээд амжилтыг 12 удаа шинэчлэн тогтоосон бөгөөд Монгол Улсын зургаан удаагийн аваргаар тодорч, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн, Тайландын эзэн хааны нэрэмжит тэмцээнүүдээс хүрэл медалийг эх орондоо авчирж байв.

Мөн Ч.Нямзул нь 49-55 кг-ын жинд Монгол Улсын дээд амжилтыг 25 удаа шинэчлэн тогтоож, улсын зургаан удаагийн аварга, Азийн болон Тайландын эзэн хааны нэрэмжит тэмцээнээс хүрэл медалийг хүртэж байжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хүндийг өргөлтийн тамирчид, дасгалжуулагчдыг шагналаа  
Үзсэн: 614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй