Энэтхэгийн нийслэлд намрын сүүл, өвлийн эхэн үед газар тариалангийн талбайд хаягдал шатаадгаас үүдэлтэй өтгөн утаа агаар бохирдуулдаг. Үүнээс гадна тус улсад агаарын бохирдлыг нэмэгдүүлэхэд автомашины утаа, үйлдвэрүүдийн хий, утаа, барилгын тоос, томоохон үйл ажиллагааны үеэр галт бөмбөлөг буудуулах зэрэг зүйлс нөлөөлдөг юм байна.
Иймд агаарын бохирдлыг бууруулахын тулд өнгөрсөн хугацаанд тус улс автомашины тоог бууруулах зэрэг арга хэмжээ авчээ. Харин энэ жилээс эхлэн агаарын бохирдолтой холбоотой иргэдийн санал гомдлыг гар утасны аппликейшнаар хүлээн авч, хаана хэн агаар бохирдуулахуйц үйл ажиллагаа явуулж байна вэ гэдгийг хянадаг болох аж.
Энэтхэгийн эрүүл мэндийн салбарынхан яг энэ үед агаарын бохирдол хамгийн ихээр мууддаг учраас Шинэ Дэли хотод амьдардаг иргэдийн өвчлөл нэмэгдэнэ, түүнээс гадна энэ жил уушги, амьсгалын замыг өвчлүүлдэг коронавирусний халдвартай давхцаад, нөхцөл байдлыг улам хүндрүүлж болзошгүй гэж сэрэмжилж байна.
Тус улсын эмч мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар агаарын бохирдлын түвшин нэмэгдсэнээр халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо дагаад өсдөг аж. Энэтхэгт жил бүр агаарын бохирдолтой холбоотой өвчнөөр нэг сая гаруй хүн нас бардаг гэсэн судалгаа байдаг. Мөн Энэтхэгт коронавирусний халдварт тохиолдол өндөр хувьтай байгаа, тус улсад 285 мянга гаруй хүн цар тахлаар халдварлаж, 5500 гаруй хүн нас баржээ.
Энэтхэг агаарын бохирдлыг бууруулах шинэ арга туршина | ||
Үзсэн: 1530 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.