Шууд Chart

"Бэтмэн" киноны нээлт 2022 оны гуравдугаар сарын 4 хүртэл хойшилжээ

2020-10-08 10:05:28

Дэлхий дахинаа тархаад буй цар тахлын улмаас олон кино студи шинэ бүтээлийнхээ нээлтийг хойшлуулсаар байна.

Жишээ нь "Варнер Брос" кино компани Роберт Паттисоны тоглож буй удаан хүлээлгэсэн "Бэтмэн" киноныхоо нээлтийг ирэх 2021 оны аравдугаар сарын 1-нд хийхээр төлөвлөж байсан ч 2022 оны гуравдугаар сарын 4 хүртэл хойшлуулжээ.

Мөн "Шазам" киноны хоёрдугаар ангийн нээлт 2022 оны арваннэгдүгээр сарын 4-нд байсныг 2023 оны зургаадугаар сарын 2-нд болгожээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Бэтмэн" киноны нээлт 2022 оны гуравдугаар сарын 4 хүртэл хойшилжээ  
Үзсэн: 768 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй