Шууд Chart

Их мастер Б.Мөнгөнтуул дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч боллоо

2020-10-08 12:47:54

Зүүн Ази болон Номхон далайн орнуудын дунд дасгалжуулагчийн онлайн семинар өнгөрсөн есдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд Монголын шатрын холбооны дасгалжуулагчдын зөвлөлийн саналаар Азийн шатрын холбоо болон Дэлхийн шатрын холбоо/ДШХ/-ны хөгжлийн сангийн тэтгэлгээр Их мастер Б.Мөнгөнтуул оролцож шалгалтаа амжилттай өгсөнөөр ДШХ-ны дасгалжуулагч /FIDE Trainer – FT/ цолны болзол хангалаа.

Уг семинарыг дэлхийн шилдэг дасгалжуулагчид болох ДШХ-ны ахлах дасгалжуулагч Эугенио Торре, Деян Божков, Меликсет Хачян, Джэйсон Гонсалес шахмат, Вишал Сарин, Еспер Халл нар удирдан явууллаа.

Дэлхийн шатрын холбооноос зохион байгуулагддаг дасгалжуулагчийн семинарт сууж, шалгалтанд тэнцсэнээр олгодог дасгалжуулагчийн цолыг дараах байдлаар эрэмбэлдэг бөгөөд тухайн цолонд тогтоогдсон төлбөрийг төлж, эрхийн зөвшөөрлийг сунгаснаар албан ёсоор дасгалжуулах, дэлхийн шатрын холбооноос зохион байгуулагддаг томоохон тэмцээнүүдэд ДШХ-ны зөвлөх дасгалжуулагч болон түүнээс дээш цолтой дасгалжуулагч нар эх орноо төлөөлөн баг, тамирчдаа ахлан оролцох гэх мэт эрхтэй болдог.

  1. ДШХ-ны Ахлах дасгалжуулагч – FIDE Senior Trainer /FST/
  2. ДШХ-ны Дасгалжуулагч – FIDE Trainer /FT/
  3. ДШХ-ны Зөвлөх дасгалжуулагч – FIDE Instructor /FI/
  4. Үндэсний зааварлагч багш – National Instructor /NI/
  5. Хөгжүүлэлтийн зааварлагч багш – Developmental Instructor /DI/
Нийтэлсэн: У.Баярсайхан

Их мастер Б.Мөнгөнтуул дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч боллоо   
Үзсэн: 747 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй