![](/uploads/201404/news/thumb/a63d4efed95923cd32e3b208fa15853f_x3.jpg)
Нийслэлийн нутаг дэвсгэр дээр байрлах хаягдал төмөр авах цэгүүдээр иргэд нийтийн эзэмшлийн хашаа, хайс зэргийг ихээр тушаадаг байна.
"Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" коипанийн Дотоод хяналтын албаны мэргэжилтнүүд энэ байдлыг таслан зогсоохоор хавар, намрын улиралд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд хаягдал төмөр авдаг цэгүүдэд үзлэг шалгалт хийдэг. Энэ хаврын шалгалтыг дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс эхлүүлэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдээр явж, 17 цэгт мэдэгдэл хүргүүлээд байгаа ажээ.
Шалгалтын хүрээнд нэг ширхэг шүүрт худгийн таг байсныг илрүүлж, буцаан авсан байна. Шалгалтыг үргэлжлүүлэн Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдэд хийхээр болжээ. Цаашид нийтийн эзэмшлийн тавилга, эд хогшлыг худалдан авсан тохиолдолд хаягдал төмөр авдаг цэгүүдийг торгох, үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авахыг мөн анхаарууллаа.
Хаягдал төмөр авдаг цэгүүдээр шалгалт хийж байна | ||
Үзсэн: 1010 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.