Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь нам эвслийн бүлгүүд хуралддаг.
Хуваарийн дагуу АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж энэ долоо хоногт УИХ, Байнгын хороогоор хэлэлцэх асуудлуудын талаар хэлэлцсэн байна.
Бүлгийн хуралдааны талаарх мэдээллийг АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Д.Зоригт нар өглөө. Бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож эдийн засгийг эрчимжүүлэхтэй холбоотойгоор мэдээлэл хийв.
УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газраас өргөн барьсан эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцэхийг дэмжиж байгаа ажээ. Тус тогтоолын төсөлд нийтдээ 23 асуудал тусгагдсан байгаа аж.
Дээрх 23 асуудалд энэ хаврын чуулганы хугацаанд бизнес эрхлэгч, хөрөнгө оруулалтыг сайжруулах бодитой хэд, хэдэн хуулийн төслийг батлах ёстой гэсэн заалтуудыг тусгаснаас гадна бизнесийн хөрөнгө оруулалтыг сайжруулж, татварын таатай орчин бүрдүүлэх чиглэлээр бизнес эрхлэгч аж, ахуйн нэгжүүдээ дэмжих ажлуудын төлөвлөгөөг мөн тусгажээ.
АН-ын бүлэг хуралдлаа | ||
Үзсэн: 753 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.