Монголын Улаан Загалмайн нийгэмлэг Олон улсын хүмүүнлэгийн тусламжаар Эрүүл мэндийн яаманд коронавирусний халдвар илрүүлэгч түргэвчилсэн оношлуур хандивлаж буйг МУЗН-ын ерөнхийлөгч Н.Энхболд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд гардуулан өглөө.
Нийт 228.000.000 төгрөгийн үнэ бүхий 10.000 ирхэг оношлуурыг Улаан Загалмайн нийгэмлэг БНСУ-ын Сөүл хотын Эрүүл мэндийн Үйлчилгээний сантай хамтран оруулж ирсэн байна. Энэхүү оношлуур нь хүний биеийн цусанд ковид-19-ийн эсрэг биет байгаа эсэхийг түргэвчилсэн байдлаар оношлох зориулалттай юм.
Эрүүл мэндийн сайд томоогийн дэгдэлтийн өмнө түргэвчилсэн оношлууртай болж байгаа нь бидний хувьд томуугийн вирусийг ялгахад хамгийн чухал шаардлагатай. Коронавирусний онц байдлын үед Монголын Улаан Загалмайн нийгэмлэг хамтран ажиллаж байгаадаа талархаж байна гэсэн юм.
МУЗН-ээс коронавирусний түргэвчилсэн оношлуур хандивлалаа | ||
Үзсэн: 589 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.