![](/uploads/202010/news/thumb/2aa163373c7e44e3393168d06d31b9d9_x3.jpg)
ҮОЭТ-ийн цөмийн оношлогооны ПЭТ-СТ, циклотроныг ашиглалтанд оруулах талаар Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа гүйцэтгэгч Самсунг компанийн дэд ерөнхийлөгч И Беомсунг нар оролцсон цахим хурал боллоо.
"Ковид-19" өвчний улмаас төлөвлөгдсөн ажлууд саатсан хэдий ч Монголд шинээр нэвтрүүлж байгаа оношлогоо эмчилгээний технологийг богино хугацаанд чанартай дуусгаж хүлээлгэн өгөх хэрэгцээ шаардлага байгаа. Тиймээс эрүүл мэндийн дэд сайд Самсунг Си энд Ти компанийнханд хандаж өдөр бүрийн гүйцэтгэсэн ажилд хяналт тавьж өдөр бүр ажлын явцын талаар мэдээлж ажиллахыг хүслээ.
БНСУ-ын гүйцэтгэгч Самсунг Си энд Ти компани хариуцсан ажлаа богино хугацаанд чанартай дуусгаж хүлээлгэн өгнө гэдгээ илэрхийлсэн юм.
ҮОЭТ-ийн цөмийн оношлогооны ПЭТ-СТ, циклотроныг ашиглалтанд оруулах ажлыг богино хугацаанд дуусгана | ||
Үзсэн: 392 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.