Шууд Chart

Булган аймагт самбо бөхийн сургалт зохион байгуулагдлаа

2020-10-09 16:11:02

Монголын самбо бөхийн холбооноос орон нутагт ажиллаж, амьдарч буй багш, дасгалжуулагч нарт самбо бөхийн спортыг таниулах сургалт семинарийг зохион байгуулж байна.

Энэ удаа Монголын самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, самбо бөхийн дэлхийн аварга, ОУХМ Б.Ариун-Эрдэнийн санаачилгаар Булган аймгийн Булган суманд багш, дасгалжуулагч нарын дунд самбо бөхийн сургалт болов.

Арга хэмжээнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, Монгол Улсын гавьяат тамирчин, жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт Д.Баттулга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга Ж.Баярсайхан, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр нар оролцлоо.

Дашрамд сонирхуулахад уг семинарийг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан цаашлаад самбо бөхийн спортыг олон нийтэд түгээх, алдаршуулах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж буй Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Монголын самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, самбо бөхийн дэлхийн аварга ОУХМ Б.Ариун-Эрдэнэд ажил, хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилтыг хүсэе ерөөе.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Булган аймагт самбо бөхийн сургалт зохион байгуулагдлаа   
Үзсэн: 595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй