Шууд Chart

Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчдэд сургалт хийлээ

2020-10-09 17:10:32

Дэлхий дахинд үүсээд байгаа коронавируст халдварын цар тахал, манай улсад үүсч болох коронавируст халдварын өндөр эрсдэлт байдал, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хүн амд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах зорилгоор нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг магадлан итгэмжлэлд хамруулах бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ арга хэмжээний хүрээнд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газар нь Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчдийг чадавхжуулах нь” сургалтыг зохион байгуулж, нийт 40 шинжээч хамрагдлаа.


 “Эрүүл мэндийн байгууллагын  магадлан итгэмжлэлийн шинжээчдийг чадавхжуулах нь” сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд баримтлаж буй бодлого, Эрүүл мэндийн сайдын 2020 оны А179 дүгээр тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийг магадлан шинжлэх шалгуур” болон нийслэлийн магадлан итгэмжлэгдээгүй төвүүдэд үнэлгээ хийх “хэсэгчилсэн шалгуур”-ын агуулга, шалгуур үзүүлэлтэд орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл хийв. Мөн “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, халдварын сэргийлэлт, хяналт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээ, Байгууллагын үйл ажиллагаа, Тоног төхөөрөмж, барилга инженерийн байгууламжийн аюулгүй ажиллагаа”-г үнэлэх шалгуур үзүүлэлтээр байгууллагад үнэлгээ хийх арга зүйгээр хангаж, анхаарах асуудлын талаар зөвлөгөө өгч, санал солилцсон.



 

Сургалтанд ЭМЯ-ны Уламжлалт, анагаах ухааны хэлтсийн дарга С.Жаргалсайхан “Томуу, томуу төст өвчний үеийн хариу арга хэмжээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлөвлөлт”-ийн талаар мэдээлэл хийж арга зүйгээр хангасан.
 

Сургалтын үр дүнд Магадлан итгэмжлэлийн шинжээчид  магадлан итгэмжлэх үйл ажиллагаа болон  томуу, томуу төст өвчний үеийн төлөвлөлт, үйл ажиллагааны талаар шинэ мэдээллээр хангагдаж, өрхийн эрүүл мэндийн төвд магадлан шинжлэх шалгуураар үнэлгээ хийх арга зүйгээр хангагдав.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчдэд сургалт хийлээ  
Үзсэн: 939 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй