![](/uploads/201404/news/thumb/c7e7f30a7362dcece29a011f19b5e454_x3.jpg)
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж энэ талаар бүлгийн удирдлагууд мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх Хяналтын тухай хууль, Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслүүдийн талаар хэлэлцсэн байна.
Хяналтын тухай хуулийн төслийг өмнө нь Засгийн газраас өргөн барьсан ч эргүүлэн татаж байсан ч Засгийн газар бараг өөрчлөлт оруулахгүйгээр дахин өргөн барьсан байна. Тиймээс Хяналтын хуулиар МАН-ын бүлэг ажлын хэсэг байгуулахаар болсон талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ.
Мөн Засгийн газраас Эдийн засгийг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг яаралтай батлуулахаар УИХ-д өргөн барьсныг хэлэлцжээ. Уг асуудал дээр МАН-ын бүлгээс мөн л ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар болсон байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдааны үеэр эдийн засаг хямарсан гэдэгтэй Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ч санал нэгдсэн. Засгийн газар бодит байдалтай эвлэрч, үүнээс гарахын тулд УИХ-д хандаж байна гэж ойлгож байна. Мөн Засгийн газраас эдийн засгийг 100 хоногийн дотор эрчимжүүлж чадах уу гэдэг нь эргэлзээтэй байна. Хоёр жилийн хугацаанд хүндрүүлсэн эдийн засгийг 100 хоногт эрчимжүүлж чадах уу гэдэг сонин байна. Тиймээс Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслөөр МАН-аас ажлын хэсэг байгуулахаар болсон” гэж тайлбарлалаа.

МАН-ын бүлэг хоёр ажлын хэсэг гаргана | ||
Үзсэн: 779 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.