Шууд Chart

Хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн нээлт боллоо

2014-04-21 15:59:17

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2013 онд зохион байгуулсан “Гэр бүлийн үнэ цэнэ" үндэсний чуулганаас гаргасан уриалга, шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор тус яамнаас 2014 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Уг зорилгын хүрээнд энэ сарын 18-нд Архангай аймагт тус жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Уг нээлтийн ажиллагаанд хүүхэд гэр бүлийн хөгжлийн төлөө, Хүүхэд гэр бүлдээ жаргалтай, бат бөх гэр бүлийн төлөө хамтдаа зэрэг уриалгуудыг дэвшүүлэн сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, шийдвэр гаргах түвшний төлөөллүүд оролцжээ. 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн нээлт боллоо  
Үзсэн: 1207 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй