Шууд Chart

Судан дахь Монгол цэргүүд дахин гавьяа байгууллаа

2014-04-21 16:09:38

Бүгд найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 850 хүний бүрэлдэхүүнтэй гурав дахь Мотобуудлагын батальон үүрэг гүйцэтгэж байна.

Энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр тус улсын Юнити мужийн Бентью хотын ойролцоох газрын тос олборлох үйлдвэр зэвсэгт босогчдын дайралтад өртөж, ОХУ-ын тав, Украйны нэг, Кени улсын нэг, түүнчлэн орон нутгийн гурван энгийн иргэн шархадсаныг аюулгүй газар татан гаргаж, эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлсэн нь НҮБ-ын мандатаар заагдсан энгийн иргэдийг хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн явдал байлаа.

Хүний алтан амь аврах эрсдэлтэй үйл ажиллагааг амжилттай зохион байгуулан явуулсан хурандаа Б.Эрдэнэбат захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний гурав дахь Мотобуудлагын батальоны нийт бие бүрэлдэхүүнд Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын Энхийг сахиулах тус ажиллагааны Цэргийн Хүчний командлагч Хошууч Генерал Далил Джонсон Саки талархлын захидал илгээсэн байна.
 
Тэрээр захидалдаа “Хэрэгтэй цагт таны болон танай цэргүүдийн гүйцэтгэсэн шуурхай, шаламгай ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэн хэлэхэд таатай байна. Ялангуяа тэдний зоримог чанар, үүргээ чадварлаг гүйцэтгэсэн арга барил болон цагаа олсон, оновчтой хариу үйлдэл зэргүүдэд дахин талархаж буйгаа илэрхийлье. Таны болон танай цэргүүдийн хийсэн энэхүү ажиллагаа нь үнэхээр бахархууштай үйл хэрэг байсан бөгөөд энэ чанараараа бусад орны цэргийн багуудыг араасаа үлгэрлэн дагуулж ажиллахыг та бүгдээс чин сэтгэлээсээ хүсэж байна” гэжээ.
 
Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад өнгөрөгч оны 12 дугаар сараас хойш омог хоорондын мөргөлдөөн үүсч, дотоодын зөрчил тэмцэл хурцдан, хүчирхийлэл газар авч олон мянган иргэд амь үрэгдэж, орон гэрээсээ дайжин дүрвэж байгаа энэ үед Монгол Улсын Зэвсэгт хүчний гурав дахь Мотобуудлагын батальон мандатад заагдсан үүргийнхээ дагуу шаардлагатай бүхий л арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэн өөрийн хариуцлагын бүс нутаг, НҮБ-ын цэргийн баазад 9000 орчим энгийн иргэнийг байрлуулан хамгаалалтад аваад байгаа юм.
 
Өргөсөн тангаргатаа үнэнч цэнхэр дуулгатан Монголын Энхийг сахиулагчдадаа эрүүл энхийг хүсье.
Нийтэлсэн: О.Энхмаа

Судан дахь Монгол цэргүүд дахин гавьяа байгууллаа  
Үзсэн: 5583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-04-24 00:12
vneheer baharhaj bna, hvnii ami awarhaas ilvv gawya gej yy bhaw
103.29.144.xxx [103.29.144.xxx] 2014-04-23 12:12
unxeer baxarxmaar shuu ta xediigee setgel zurxeeree4e demjij xamt bdg shuu my bolgoliin tsergiin suld xiimor mandan badrag zaluusdaa daxin amjilt xvsey ervvl enx tunx baij xurdan ex nutagtaa ireerei tsergiin bagiin bux alba xaagchiddaaa enxiin uils n mandax bolnoooo
202.179.13.xxx [202.179.13.xxx] 2014-04-23 09:27
Mordes negt ah duusdee amjilt husie mongol tsergiin suld hiimori uurd mandan badrag
202.70.41.xxx [202.70.41.xxx] 2014-04-23 09:11
saixan l medee bn mongol xun iim l bdag daa
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-04-23 06:06
Худлаа шаагаал Америк цэргүүд харин жинхэнэ галын дунд байдаг
122.254.127.xxx [122.254.127.xxx] 2014-04-22 16:14
delxiig ezelneee udaxgui.........................
202.72.247.xxx [202.72.247.xxx] 2014-04-22 14:34
Баяр хүргэе Монгол аавын хүүхдүүд тэнд гавьяа байгуулна гэдэг энд эх орноо хамгаал байгаатай агаар нэгэн ....
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-04-22 13:11
МИНИЙ МОНГОЛЫН ЭРЭЛХЭГ ХӨВГҮҮД ХААНА Ч МУНДАГ ШҮҮ. УУХАЙЙЙЙЙЙЙЙ
110.183.212.xxx [110.183.212.xxx] 2014-04-22 13:05
eruul saruul eh oron, eej, aavdaa hurch ireerei. ta nartaa hamgiin sain saihaniig huseye
180.149.76.xxx [180.149.76.xxx] 2014-04-22 10:55
сайхан хүүхэдүүд эсэн мэнд эрүүл саруул эх орондоо ирээрэй
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2014-04-22 10:35
Баяр хургэж амжилт хусье! Хуний ард тумний телее ингэж дайтаж бгаа манай зоригт монгол цэргууд еерийн ард тумэн, эх орныхоо телее бол хэд дахин илуугээр тулалдах болно гэдэгт итгэлтэй бна. Албаа нэр тертэй дуусгаад эх орондоо энх мэнд хурээд ирээрэй!
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-04-21 23:08
ИШ ХӨӨРХИЙ ХҮНИЙ ТӨЛӨӨ АМЬ АМЬДАРЛАА БҮҮ ЗОЛЬ ТА НАР ЭХ ОРОН ДУУДХАД БЭЛЭН БАЙ
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-21 22:43
улам их амжилт хүсье

Бидэнтэй нэгдээрэй