Шууд Chart

Хөгжмийн зохиолч Б.Чинбатын талархлын тоглолт боллоо

2020-10-12 09:49:38

Монголын ард түмний хайр хүндлэлийн эзэд болсон "Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолч Б.Чинбат болон түүний хайрт гэргий "Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нарын аюулт өвчинтэй тэмцэхэд зориулан Монголын соёл, урлагийн салбарынхан нэгдэн “Chinbaa&Friends” талархалын тоглолт өчигдөр “Улаанбаатар палас”-т боллоо.

Тоглолтын зохион байгуулагчдын зүгээс Б.Чинбат, Ц.Сарнай нарын хагалгаа амжилттай болж, хагалгааны дараах эмчилгээ хийгдэж байгаа энэ цаг үед тэдний эрүүл энх, сайн сайхны төлөө хандив тусламжаа үзүүлсэн Монгол Улсын Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгжүүд, ард иргэд, элэг нэгт ахан дүүст нь зориулж уг тоглолтыг зохион байгуулсан юм.

Тоглолтод "Баян Монгол" чуулга, “Морин хуурын чуулга”, "Соёл Эрдэнэ-Өргөө-Хөх тэнгэр", "Харанга", “Хурд”, “Никитон”, “Титэм”, “Хар сарнай”, “Сүнс”, “Бөртэ”, “Киви”, “Люмино” хамтлаг болон Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Д.Отгонбаяр, Ж.Алтанцэцэг, Ч.Мөнх-Эрдэнэ, дуучин Т.Дэлгэрмөрөн, С.Сэрчмаа, Г.Анхмаа, Э.Төрмандах, Ubdrums, Наки, Gee, “Мишээл нар оролцлоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөгжмийн зохиолч Б.Чинбатын талархлын тоглолт боллоо  
Үзсэн: 2002 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй