Шууд Chart

Дэлхийн хамгийн алдартай 10 том цамхгийн цаг

2020-10-12 11:19:15

Хүн төрөлхтний технологийн гайхамшигт амжилт ололтуудын нэг бол яахын аргагүй цаг хугацааг хэмжигч технологи юм. Бид бүгд бугуйн, ширээний, хананы, цамхгийн гэх мэт олон төрлийн цагийг амьдралдаа хэрэглэж, цаг хугацааг хэмжиж, амьдралдаа ашиглаж байна.

Гэхдээ бид энэ удаад та бүхэнд цаг хугацааг хэмжигчийн гарал үүслийг өгүүлэхээс илүүтэйгээр дэлхийн гайхамшиг архитектурыг агуулсан дэлхийн алдарт нэгэн цагт цамхгийн фото мэдээг  та бүхэнд хүргэх гэж байна. 

Үүний нэг нь Английн Лондон хотноо орших Элизабет цамхаг (Биг Бен) юм.

Лондон хотын хамгийн гайхамшигтай дурсгалт газруудын нэг бол Вестминстерийн ордон дахь цагт цамхаг буюу Элизабет цамхаг юм.1859 онд анх баригдсан тус цамхгийг ихэвчлэн Биг Бен гэж нэрлэдэг бөгөөд энэ нь үнэндээ 160 гаруй жилийн түүхтэй хоч нэр аж. Тус цамхгийн дээд талд  13 тонн жинтэй хонх байршдаг. Цамхгийн өндөр 96 метр. Цамхгийн хамгийн нарийвчлалтай дөрвөн нүүртэй цохилттой цагийг 1859 онд барьж дуусгасан гэдэг.

Энэхүү цагт цамхгийг 2012 онд Хатан хаан Элизабетын 60 жилийн засаглалыг хүндэтгэн Элизабет цамхаг болгон өөрчилжээ. Сэргээн босголтын төсөл 2017 онд эхэлсэн бөгөөд 2021 онд дуусгахаар төлөвлөжээ.


Дэлхийн хамгийн алдартай 10 том цамхгийн цаг  
Үзсэн: 3306 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй