Шууд Chart

АНУ-ын яруу найрагч Луиза Глюкт Нобелийн шагнал хүртлээ

2020-10-12 10:35:44

Энэ оны утга зохиолын Нобелийн шагналыг АНУ-ын яруу найрагч Луиза Глюкт олгов.

Нобелийн хорооны дарга онцлохдоо “Түүний яруу найрагт уран егөөдөл, хурц хэллэгээр баялаг” гэсэн байна.

Сонирхуулахад, дээрх шагналыг 2016 онд дуучин, яруу найрагч Боб Дилан, 2017 онд Их Британийн зохиолч Казүо Ишигүро, 2018 онд  Польшийн яруу найрагч Ольга Токарчукт, 2019 онд Австрийн зохиолч Петер Хандке нар хүртэж байв.

Энэ дашрамд, түүний дараах шүлгийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын орчуулгаар хүргэж буй.

Аргаа барсан зөгнөл

Өөрт чинь нэгэн үнэнийг хэлье

Өдөр бүр л хүмүүс үхдэг.

Үхэл бол ердөө л эхлэл нь.

Өрх гэрийг уй гашуу нэрмэж, бэлэвсэн эхнэрүүд,

Өнчин хүүхдүүд шинээр төрдөг.

Тэд гараа эвхэн суугаад,

Өнөөдрөөс цаашхи энэ амьдралаа төсөөлөхийг оролддог.

Оршуулгын газарт зарим нь анх удаагаа л ирж буй нь энэ.

Орь дуу тавьчих вий, эсвэл уйлахгүй байх вий гэж айна.

Хэн нэгэн нь бэлэвсэн эхнэр рүү бөхийгөөд,

Хэрхэх ёстойг шивнэнэ, тэр нь цөөвтөр үг хэлэх ч юм уу,

Хэдэн мөчийн турш онгорхой буй булшны нүх рүү

Хэсэгхэн шороо яаж ийгээд цацах ажил байна.

Ингээд, цөмөөрөө гэр рүү нь явцгаана,

гэр нь гэнэтхэн л зочдоор пиг дүүрчихнэ.

Эзэгтэй буйдан дээр намбатайхан суугаад,

гэм хийсэн мэт чимээгүй дөхөгсдийг хүлээнэ,

зарим нь гараас нь барьж, зарим нь түүнийг тэвэрнэ.

Бараг л хүн бүхэнд таарах үгийг олоод хэлчихнэ,

Баярлалаа, ирсэнд баярлалаа ч гэдэг юм уу.

Дотроо бол тэднийг бушуухан яваасай гэж бодно.

Дорхноо гараад оршуулгын газар тийш гүйхийг хүснэ,

цаашлаад эмнэлэг рүү, хэвтэж байсан тасаг руу нь.

Боломжгүй гэдгийг нь мэднэ л дээ. Гэлээ ч энэ бол

Цагийг буцаах хүсэл, сүүлчийн горь найдвар нь.

Ахиад жаахан л цаашилбал тэдний гэрлэлт рүү очно,

Анхны үнсэлт нь одоо тийм ч хол биш байна.  / 1990/

Нийтэлсэн: У.Баярсайхан

АНУ-ын яруу найрагч Луиза Глюкт Нобелийн шагнал хүртлээ  
Үзсэн: 510 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй