БНХАУ-ын Шаньдун мужийн Чиндао хотод ням гарагт коронавирусний халдвар авсан 9 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Энэ нь Хятад улсад сүүлийн хоёр сард дотоодод халдварласан анхны тохиолдол юм байна.
Тус хотын вирус судлаачид ням гарагийн өглөө бүртгэгдсэн шинж тэмдэггүй гурван тохиолдол Чиндао хотын Уушгины эмнэлгээс гаралтай тохиолдол болохыг тогтоожээ.
Тус эмнэлгийг "COVID-19" цар тахлын гаднаас зөөвөрлөгдөж ирсэн тохиолдлыг эмчлэх зорилгоор байгуулсан юм байна. Чиндао хотын эрүүл мэндийн хороо тус эмнэлэгийн өвчтөн, шинж тэмдэг илрэхгүй байгаа тохиолдлуудтай ойр хавьтлын 377 хүнээс шинжилгээ авахад, халдвар авсан 9 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Одоо 9,5 сая хүн амтай Чиндао хотод иргэн бүрийг шинжилгээнд хамруулах ажиллагаа өрнөж байна. Орон нутгийн засаг захиргааны мэдээлснээр Чиндао хотын 9 сая гаруй иргэнийг 5 хоногийн дотор шинжилгээнд хамруулах аж.
Хятадын эрүүл мэндийн үндэсний хороо Чиндаод цар тахлын хяналт, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүднээс ажлын хэсгийг мөн илгээсэн байгаа юм.
Чиндао хотын 9.5 сая хүнийг 5 хоногийн дотор шинжилгээнд хамруулна | ||
Үзсэн: 1199 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.