Шууд Chart

МОУА-ийн хамт олон “Оюуны мэлмий нээгч” хөтөлбөрөө маргааш эхлүүлнэ

2020-10-13 12:02:34

Х.Хатанбаатар захиралтай Монголын оюун ухааны академийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд ХУД-ийн 63 дугаар тусгай сургуульд “Оюуны мэлмий нээгч” хөтөлбөрөө маргаашаас хэрэгжүүлэх гэж байна.

Тэд тус сургуулийн 6-9 дүгээр ангийн 60 гаруй сурагчдаас ой тогтоолтын чадамжийн  сорил шалгалт авч, 10 сурагчийг шалгаруулжээ.

Эдгээр шалгарсан суралцагчид ой тогтоолт, сэтгэхүй хөгжүүлэх “Memory Focus” сургалтад сарын турш үнэ төлбөргүйгээр хамрагдахаар болсон байна.

Тус сургалт нь суралцагчийн уураг тархины бүтэц, онцлогт тохирсон ой тогтоолтын сонирхолтой аргачлалд суралцаж олон төрлийн мэдээллийг мартахааргүй тогтоож сурах арга барилыг бий болгодог онцлогтой аж.

Тэд энэхүү үйл ажиллагаагаа Монголын оюун ухааны академийнхаа 10 жилийн ойн хүрээнд санаачилж зохион байгуулж байгаа гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МОУА-ийн хамт олон “Оюуны мэлмий нээгч” хөтөлбөрөө маргааш эхлүүлнэ  
Үзсэн: 605 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй