![](/uploads/201404/news/thumb/b44e683d8eff9434599efba0adee52bd_x3.jpg)
Улаанбаатар хотын 375 жилийн ойг угтан Сонгинохайрхан дүүргийн Тамгын газраас хэрэгжүүлж буй “Хотын соёл” төслийн албан ёсны нээлт өнгөрсөн баасан гарагт боллоо.
Тус төслийн хүрээнд “Хотын соёл”-ын талаар дүүргийнхээ ЕБС-иудын сурагчид, Их сургуулийн оюутан залуусыг хамарсан Илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилгыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэх юм байна.
Мөн дүүргийн Нутгийн захиргааны байгууллагууд, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад “Хотын соёл-Биднээс эхэлнэ” санаачилгын туг аялуулах үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд энэхүү аянаар туг хүлээн авсан байгууллага өөрийн нөхцөл, онцлогийн хүрээнд “Хотын соёл”-д бодит хувь нэмэр оруулах ажлуудыг зохион байгуулан, тайланг Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх юм. Шилдэг “Хотын соёл”-ыг хэрэгжүүлэгч хэлтэс, аж ахуйн нэгж тус бүр нэгийг шалгаруулж 500.000 төгрөгөөр урамшуулах аж.
Төсөл нийслэлийн ойн өдөр буюу 10 дугаар сарын 29 хүртэл үргэлжилнэ.
“Хотын соёл” төслийн нээлт боллоо | ||
Үзсэн: 1262 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.