![](/uploads/201404/news/thumb/66079934984cf1d6640e284dad63465c_x3.jpg)
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн иргэдийн гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн барилгыг шинээр барихаар болсон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга улсын Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж нийслэлийн Онцгой байдлын газрын балансад бүртгэлтэй хавсралтад заасан нийт 108.222.240 төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга, байгууламжийг актлаж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа.
Актлагдаж данс бүртгэлээс хасагдаж буй хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан буулгахыг нийслэлийн Онцгой байдлын газар, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, газрын эзэмшил болон ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгажээ.
Гамшгаас хамгаалах сургалтын барилгыг нураана | ||
Үзсэн: 775 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.