Шууд Chart

Багш нар Солонгост туршлага судална

2014-04-22 09:17:56

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Солонгос улсын Боловсролын яамтай хамтран багш солилцооны хөтөлбөрийг манай улсад 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 180 багш хөтөлбөрт хамрагдсан байна. 

Энэ удаад  манай улсаас 25 багш хөтөлбөрт хамрагдахаар болж өнгөрсөн баасан гарагт  батламжаа гардан авчээ. Тодруулбал,  Ховд, Архангай, Булган, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Орхон, Төв, Увс аймгаас 10 багш, Улаанбаатар хотоос 15 багш оролцохоор болсон байна.
 
Хөтөлбөрт хамрагдаж буй багш нар БНСУ-ын ерөнхий боловсролын дунд сургуулиудад гурван сар ажиллах хугацаандаа сурган хүмүүжүүлэх арга туршлагаа солонгос багш нартай солилцохын зэрэгцээ БНСУ-ын соёл, хөгжил дэвшилтэй танилцах ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Багш нар Солонгост туршлага судална   
Үзсэн: 1115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй