Шууд Chart

“Монгол ур чадвар-2014” тэмцээн эхэллээ

2014-04-22 09:26:36

Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдын дундах “Монгол ур чадвар -2014” тэмцээн эхэллээ.

Энэ удаад хөдөө орон нутаг, нийслэлийн нийт 30 гаруй мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчид барилгын өрлөг, плита наах, гагнуур, цахилгаан, мужаан, тогооч, токарь зэрэг мэргэжлээр өрсөлдөж байгаа аж. Нийт долоон мэргэжлээр өрсөлдөж байгаа тус тэмцээнд улсын хэмжээний 78 сургуулийн мэргэжлээс хамааран 30 гаруй сургалтын байгууллага оролцож байна.
 
Тус  тэмцээн нь  хоёр үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд нэгдүгээр шат нь дөрөвдүгээр сард, хоёр дахь шалгаруулалт  нь ирэх сард тус тус зохион байгуулагдана. “Монгол ур чадвар-2014” тэмцээний тэргүүлэгч нь 2015 онд болох дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох аж.
Нийтэлсэн: О.Энхмаа

“Монгол ур чадвар-2014” тэмцээн эхэллээ  
Үзсэн: 1255 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй