Шууд Chart

Цэргүүд бүтээн байгуулалтад оролцож байна

2014-04-22 09:44:57

Батлан хамгаалах яамны шинэчлэлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй “Монгол цэрэг-бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд Ховд аймаг дахь Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 0123 дугаар ангид “Соёл, спортын цогцолбор” төвийн барилгын ажил эхэлжээ.

Зэвсэгт хүчний алба хаагчдад төдийгүй нутгийн ард олонд урлаг соёлын үйлчилгээ үзүүлэхээс гадна хүүхэд залуучуудыг эрүүл чийрэг бие бялдартай иргэн болон төлөвшихөд нь дорвитой нэмэр болох энэхүү "Соёл, спортын цогцолбор” төв байгуулагдсанаар Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын ажлын нэг зорилт болох “Баруун бүсийн сургалтын нэгдсэн төв” бий болгох ажил өрнөх юм байна.
 
Цогцолбор төвийн ажлыг Зэвсэгт хүчний барилгын цэргийн 339 дүгээр анги энэ оны 11 дүгээр сард ашиглалтад өгөхөөр ажлаа эхлүүлээд байгаа ажээ.
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Цэргүүд бүтээн байгуулалтад оролцож байна  
Үзсэн: 740 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй