Шууд Chart

“Манчестер Сити” хожлоо

2014-04-22 10:09:00

Английн премьер лигийн 35 дугаар тойргийн сүүлчийн тоглолт боллоо.

Тэргүүн байрын төлөө өрсөлдөж байгаа “Манчестер Сити” клуб талбай дээрээ “Вест Бромович”-ийг хүлээж авсан. Хоёр баг хоёулаа 34 дүгээр тойргийн тоглолтоо хийж байгаа юм.  

Энэ тоглолтод “Хотынхон” өрсөлдөгчөө 3:1-ээр буулгаж авснаар 74 оноотой болж, гуравдугаар байрт бичигдсэн хэвээр үлдлээ.

Тоглолтын гурав дахь минутад Забалета тооны харьцааг нээсэн бол 10 дахь минутад Аугэро нэгийг нэмж, улирлын 16 дахь гоолоо оруулсан юм.

Харин 16 дахь минутад зочдоос Дорранс гоол оруулж тооны харьцааг бага зэрэг ойртуулсан ч 36 дахь минутад Демичелис нэг гоол нэмж өрсөлдөгчөө буулгалаа.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Манчестер Сити” хожлоо   
Үзсэн: 1161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй