Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 4 хэм хүйтэн

2020-10-17 14:28:44

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх боловч, 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн төв хэсгээр, 21-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2020 оны 10-р сарын 17-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 6 хэм дулаан байна.


2020 оны 10 дугаар сарын 17-ны 20 цагаас 10 дугаар сарын 18-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 9-14 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-9 хэм, бусад хэсгээр 2-4 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.


2020 оны 10 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 23-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. 21-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.


Улаанбаатарт шөнөдөө 4 хэм хүйтэн   
Үзсэн: 809 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй