Шууд Chart

Хөнгөн үйлдвэрийн салбарынхан Вьетнам улсад айлчиллаа

2014-04-22 10:11:49

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дэд дарга С.Рэгзэдмаа тэргүүтэй төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрүүдэд Вьетнам улсад ажлын айлчлал хийлээ.

Манай төлөөлөгчид Вьетнамын Нэхмэл, сүлжмэл эдлэл үйлдвэрлэгчдийн холбоо, Вьетнамын оёмол, сүлжмэл эдлэлийн үндэсний корпораци, Вьетнамын Савхин эдлэл, гутал, гар цүнх үйлдвэрлэгчдийн холбоо, дэлхийн нэртэй бренд хувцаснуудыг үйлдвэрлэдэг “Сайгон” худалдааны корпораци, “Нья Бэ“ корпораци болон “Бинь Дыонг” аж үйлдвэрийн парк зэрэг үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд тус тус зочилсон байна.

Мөн айлчлалын үеэр Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, БНСВУ-д суугаа Элчин сайдын яам, Вьетнам Улсын Үйлдвэр, худалдааны яамтай хамтран Монгол-Вьетнамын бизнес уулзалтыг Хочимин хотноо зохион байгуулжээ. Уулзалтын үеэр Монголын хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөгчид Монголын бараа, бүтээгдэхүүний дээжийг Вьетнамын бизнес эрхлэгчдэд танилцуулсан байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хөнгөн үйлдвэрийн салбарынхан Вьетнам улсад айлчиллаа  
Үзсэн: 706 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй