![](/uploads/201404/news/thumb/d8a770d71c0f3c8f1cadc51b13c99bfa_x3.gif)
“MPO” мэдээлэл судалгааны төвөөс Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрд өрнөж буй үйл явдлуудад иргэд хэрхэн хандаж байгааг тодруулдаг “Улс төрийн барометр III шат”-ны судалгааны дүн гарчээ.
Тус судалгааг 2014 оны дөрөвдүгээр сарын нэгнээс долооны өдрүүдэд гүйцэтгэж, Улаанбаатар хотын зургаан дүүрэг, Увс, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод аймгийн 1200 иргэнийг хамруулжээ.
Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд иргэдийн өгч буй үнэлгээг тус судалгааны төвийнхөн индексжүүлэн тооцдог байна. Ингэхдээ олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлоход хэрэглэдэг аргачлалыг ашигладаг. Мөн Засгийн газрыг долоо, УИХ-ыг хоёр, Ерөнхийлөгчийг хоёр үзүүлэлтээр хэмждэг. Түүнчлэн иргэдийн хувьд тухайн асуудлыг хэр чухалчлан ач холбогдол өгч буй түвшинг мөн хэмждэг байна. Энэхүү хоёр үнэлгээн дээр тулгуурлаж индексийг бодож гаргажээ.
Засгийн газрын индексийг иргэд өмнөх судалгаанд 6.05 гэсэн индексээр үнэлж байсан бол энэ удаа тус үнэлгээ 0.22 функтаар буурч 5.83 болжээ. Индексийн үзүүлэлтийг бууруулахад Уул уурхай, Эрүүл мэнд, Хууль зүйн яамны үйл ажиллагаа нөлөөлсөн бол индексийг өсгөхөд Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалтын яам, Зам тээврийн яам, Боловсрол шинжлэх ухааны ухааны яамны үйл ажиллагаа сайн байгаа нь үнэлгээнд нөлөөлсөн байна. Түүнчлэн яамдаас хамгийн өндөр үзүүлэлт буюу 6.36 гэсэн үнэлгээг иргэд Зам тээврийн яаманд өгчээ.
![](/uploads/assets/image/sudalgaa zg.png)
![](/uploads/assets/image/sudalgaa zg.png)
Иргэд Зам тээврийн яаманд сайн үнэлгээ өгчээ | ||
Үзсэн: 808 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.