![](/uploads/202010/news/thumb/4c0e29d25b49b6178f49804df4bf14a1_x3.jpg)
"Морин хуур" 33 дахь удаагийн наадмын гала тоглолтод оролцох дууны нэрс тодорлоо.
Уг наадмын эхний шалгаруулалт энэ сарын 10-нд Монголын хүүхдийн ордонд болсон бөгөөд үүнд мэргэжлийн төрөлд 33, нийтийн дууны төрөлд 34, страд дууны төрөлд 17 нийт 84 дуу өрсөлдсөн юм.
Үүнээс 40-ийг нь шалгаруулж, өнгөрсөн баасан гарагт Улсын филармонид шалгаруулж, дараах уран бүтээлийн нэрс тодорсон байна.
Мэргэжлийн дууны төрөлд
- “Ганга нуурын гангар хун”
- “Зүрхний сондор нутаг”
- “Эр хүн танаа”
- “Тайтгарч өнжмөөр нутаг”
- “Ижий бидэн хоёр”
- “Зуурд л үгүй жаргая”
- “Санахын цаадах нутаг”
- “Мөндөр зээрд”
- “Ашид мөнхийн эх орон”
- “Бүүвэй дэлхийдэй”
Нийтийн дууны төрөлд
- “Хань”
- “Сайхан намар”
- “Гайхуулж л явна би”
- “Миний Монголын ээжүүд”
- “Айргийн дугараа”
- “Ээждээ захидал бичээрэй”
- “Энх нанай”
Страд дууны төрөлд
- “Гэсэн юм аа”
- “Үүдэнд чинь ирээд буцлаа”
- “Санаа заяатай Монгол”
Харин эдгээр дуу ирэх арваннэгдүгээр сарын 14-нд Төв аймгийн Монгол туургатан театрт болох гала тоглолтод оролцох эрхтэй боллоо.
Энэ үеэр “Алтан намар” хөгжмийн наадам хамт зохион байгуулагдах аж.
"Морин хуур" наадмын гала тоглолтод оролцох дууны нэрс тодорлоо | ||
Үзсэн: 502 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.