
2020 оны 10 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 26-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
- Хугацааны эхээр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна -
Хур тунадас: 19-нөөс 20-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст цас, 21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 19-нөөс 20-нд шилжих шөнө төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна. 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна. 21-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа нийт нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Туул, Тэрэлж голын сав газраар 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байх төлөвтэй.
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ? | ||
Үзсэн: 1354 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.