![](/uploads/202010/news/thumb/2765e4a82e68f62ca9fc9eaee78d76a7_x3.jpg)
Говьсүмбэр аймгийн уламжлалт, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Пүрэвийн Бөхбатын нэрэмжит “Боржигидай сэцэн-2020” яруу найргийн наадам ирэх арваннэгдүгээр сарын 7-нд “Боржигин” чуулгад болох нь ээ.
Мөн “Монголын нууц товчоо” сэдвийн дор эсгий туургат Монгол үндэстний яруу найрагчдын дунд болох гэж буйгаараа онцлог аж.
Иймд дээрх наадамд оролцохыг хүссэн яруу найрагч “Монголын нууц товчоо” сэдвээр бусад наадамд уншиж байгаагүй чөлөөт сэдэвтэй гэсэн хоёр шүлгээ зохион байгуулах комисст цахим хаягаар ирүүлэх юм байна.
Ийнхүү эхний шатанд шалгарсан 15 найрагчийг дараагийн шатанд өрсөлдүүлэх юм байна.
Наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр утга зохиолыг дэмжигч “БӨХБАТ” сан, хамтран зохион байгуулагчаар Говьсүмбэр аймгийн ЗДТГ, аймгийн нийтийн номын сан ажилаж байна.
Тэргүүн байр эзэлсэн найрагч “Боржигидай сэцэн” цом, хүндэт өргөмжлөл, хоёр сая төгрөг, дэд болон гутгаар байр, шагналт байрт шалгарсан найрагч тусгай шагнал гардах гэнэ.
Сонирхуулахад, наадамд оролцохоор шалгарсан яруу найрагчид бүртгүүлэхдээ харъяалал, уран бүтээлийнхээ номоос хоёр ширхэг, харилцах утасны дугаар болон цахим хаяг, унших шүлгээ файл хэлбэрээр илгээх шаардлагатай аж.
“Боржигидай сэцэн-2020”-д түрүүлсэн найрагч цом, хоёр сая төгрөг гардана | ||
Үзсэн: 1425 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.