Шууд Chart

1950 оны зөгнөлт загварын гурван автомашин 20 сая ам.долларын үнэд хүрэх магадлалтай

2020-10-20 14:46:57

1950 онд бүтээгдсэн зөгнөлт загварын гурван автомашиныг  энэ сард Нью Йорк хотод дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөж байна. Дээрх машинуудыг нийт 20 сая ам.долларын үнэд хүрэх магадлалтай гэж таамаглаж байгаа юм. "Собтис" дуудлага худалдааны компани гурван хос төмөр хүлгийн загварыг хэзээ ч давтагдашгүй, гайхалтай гэж тодорхойлоод байна. B.A.T. 5, 7, болон 9 гэсэн цуврал автомашины загварыг Италийн дизайнер  Франко Скальоне гаргаж,  Италийн "Группо Бертони" компани үйлдвэрлэж байжээ.   

Ташрамд дуулгахад, дуудлага худалдааны үеэр 20 сая ам.доллараас хавьгүй өндөр үнээр зарагдаж байсан автомашин байгаа юм. 2018 онд болсон дуудлага худалдаагаар "a 1962 Ferrari 250 GTO" спорт  автомашин 48 сая ам.долларт хүрч, түүхэн дээд амжилт тогтоогдсон юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

1950 оны зөгнөлт загварын гурван автомашин 20 сая ам.долларын үнэд хүрэх магадлалтай   
Үзсэн: 999 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй