Шууд Chart

Олон өдрийн тэмээн аялал, телевизийн реалити шоу анх удаа болно

2020-10-20 17:01:54

Өмнөговь аймагт “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал, телевизийн реалити шоу анх удаа болно.  

Монголын говь нутгийн үзэсгэлэнт байгаль, нүүдэлчдийн ёс заншил, хоёр бөхт тэмээний ашиг шимийг олон улсад сурталчлах зорилгоор уг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Уг аялал нь хувь хүний тэсвэр хатуужил, эр зоригийг сорьсон олон өдрийн тэмээн аялал байх юм.

Энэхүү аяллыг “Эрхэт Монгол” медиа групп, “Тэмээн жинчид сан” хамтран зохион байгуулах гэж байна.  

Энэхүү телевизийн реалити шоунд урлаг спорт, улс төр, бизнес, хэвлэл мэдээллийн салбарын 15 эрхэм оролцох аж.

Тэд Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс, Сэврэй, Булган сумын нутгаар 691 км замыг 30 хоногийн турш тэмээгээр туулах юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олон өдрийн тэмээн аялал, телевизийн реалити шоу анх удаа болно  
Үзсэн: 1148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй