![](/uploads/202010/news/thumb/2dd14bed55067f7c533fe396f0934d28_x3.jpg)
Монголын рок попын урлагт “R&N” хэмээх шинэ хамтлаг мэндэллээ. 2018 онд зохион байгуулагдсан “Voice of Mongolia” шоуны шилдэг таван оролцогчийг продюсер Б.Наранзун нэгтгэн ийнхүү хамтлаг үүсгэжээ.
“The Raisins&Nuts” буюу “R&N” нэрний утгыг хамтлагийн продюсер тайлбарлахдаа “Хамтлагийн нэрийг сонирхолтой байлгах үүднээс ийм нэр өгсөн. Хүн болгон чихэрлэг, гашуун, исгэлэн гээд өөр өөрийн амтанд дуртай байдаг. Хамтлагийн залуусын зан төлвийг харж байхад өөр өөрийн онцлогтой байсан учраас “Үзэм ба самарнууд” гэж өхөөрдөж нэрлэсэн. Нэрээ бүтнээр нь хэлэхэд төвөгтэй байх гэдэг үүднээс “R&N” гэж товчилсон” гэв.
Мөн “Монголын рок попын ертөнцөд сүүлийн жилүүдэд тун цөөн хамтлаг төрөн гарч, удалгүй тардаг. Энэ тухай продюсер ярихдаа “Албан ёсны гэрээтэй, оюуны өмчтэй, хөрөнгө оруулалт, чиглүүлэгчгүй байгаатай холбоотой. Сүүлийн жилүүдэд поп жанрын урлаг асар өндөр өртөгтэй болчихсон байна. Нэг дууны клип хийхэд л 10 гаруй сая төгрөгийг зарцуулж байна. Хамтлагийн хувьд өндөр зардал гарна. Жишээлбэл, охидын “Тhe Wasabies” хамтлагийн хувьд асар их цаг хугацаа, хөрөнгө зарцуулсан. Мөн поп жанр өндөр өртөгтэй байдаг учраас бусад жанраас хоцрогдож эхэлсэн” гэдгийг онцлон хэлсэн юм.
Овог нэр: Г.Мөнх-Эрдэнэ
Тайзны нэр: Markyz
Нас: 24
Төгссөн сургууль: Монгол Улсын Консерватори
Мэргэжил: Хөгжимчин
Овог нэр: И.Мөнх-Эрдэнэ
Тайзны нэр: Сbass
Нас: 24
Биеийн өндөр: 185 см
Төгссөн сургууль: Соёл урлагийн их сургууль
Мэргэжил: Дуурийн дуулаач
Овог нэр: Б.Батбаяр
Тайзны нэр: B2
Нас: 23
Биеийн өндөр: 181 см
Төгссөн сургууль: Соёл урлагийн их сургууль
Мэргэжил: Эстрадын дуучин
Овог нэр: Э.Ганбилэг
Тайзны нэр: Сhilli
Нас: 24
Биеийн өндөр: 181 см
Төгссөн сургууль: Соёл урлагийн их сургууль
Мэргэжил: Эстрадын дуучин
Овог нэр: Б.Өсөхбаяр
Тайзны нэр: Daniel
Нас: 22
Биеийн өндөр: 182 см
Төгссөн сургууль: Хүмүүнлэгийн ухааны их сургууль
Мэргэжил: Маркетингийн менежер
“R&N” нэртэй хамтлаг мэндэллээ | ||
Үзсэн: 1685 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.