Шууд Chart

Уулын дугуйн УАШТ-д ОУХМ Б.Мягмарсүрэн, Б.Мишээл нар түрүүлэв

2020-10-21 11:26:19

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч П.Ганхүүгийн нэрэмжит уулын дугуйн УАШТ “Sky resort” цанын баазад боллоо.

Тэмцээнд 28 багийн 182 тамирчин 18 насны ангилалд өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Б.Мягмарсүрэн, эмэгтэйчүүдээс Б.Мишээл нар түрүүлэв.

17-18 насныхны тойргоор уралдах уралдаанд Сүхбаатар аймгийн “Шилийн богд” клубийн тамирчин Э.Жавхланбат, эмэгтэйчүүдээс Төв аймгийн дугуйчин Г.Номин-Эрдэнэ нар шалгарсан юм.

Мастер ангилалд 30-39, 40-49, 50-иас дээш насныхан өрсөлдсөн бол сонирхогчийн ангилалд 23-34 насны 35 тамирчин хурд сорив.

Тус тэмцээн өгсүүр, уруу, огцом эргэлт, дов сондуул, чулуу хадтай 2.2 км бартаат замд өрнөдөг тул “Cross country” гэж нэрлэдэг аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Уулын дугуйн УАШТ-д ОУХМ Б.Мягмарсүрэн, Б.Мишээл нар түрүүлэв  
Үзсэн: 845 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй