Шууд Chart

“Хот мандал-нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэн Болгарын ГХЯ-ны төв байранд болов

2020-10-21 11:29:33

Монгол, Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Чойжин ламын сүм музейн “Хот мандал-нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааг Болгарын Төрийн соёлын институттэй хамтран Болгарын ГХЯ-ны төв байранд 10 дугаар сарын 20-ны 10.30 цагт зохион байгуулав.

Үзэсгэлэнг нээж Элчин сайд Д.Батсайхан, Болгарын ГХЯ-ны Хоёр талын харилцааны ерөнхий газрын захирал Христо Полендаков нар үг хэлсэн ба нээлтэд Болгарын Гадаад хэргийн дэд сайд М.Люцканов, Төрийн соёлын институтын захирал С.Йовева, ГХЯ, БШУЯ болон бусад байгууллагын албаны хүмүүс, Софи дахь Дипкорпусын төлөөлөл оролцов.

Элчин сайд Монгол, Болгарын харилцаа болон үзэсгэлэнгийн талаар “Дипломатически спектър” сэтгүүлд ярилцлага өгөв. Үзэсгэлэн ГХЯ-ны төв байранд 10 дугаар сарыг дуустал үргэлжилнэ.

 


“Хот мандал-нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэн Болгарын ГХЯ-ны төв байранд болов  
Үзсэн: 558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй