![](/uploads/202010/news/thumb/e84742f376416e2e80e8a1d0538d2099_x3.jpg)
Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн нэрэмжит “Спортын их наадам” өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ.
Тус спортын наадамд Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган оролцож, нийт баг тамирчдад амжилт хүслээ.
Мөн тэрбээр прокурорын байгууллагад амжилттай ажиллаж, спорт олимпизмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах эрхэмүүдийг МҮОХ одон медалиар шагналаа. Үүнд Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнхбатыг "Алтан очир" одон, Тээврийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Дамдинсүрэн, Улсын Ерөнхий Прокурорын газрын ахлах прокурор Л.Бадралт нарыг "Олимпын алдар" одонгоор шагналаа.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Т.Мөнхжаргал, Багануур дүүргийн Прокурорын газрын бичээч Л.Ганчимэг нарыг МҮОХ-ны алтан медалиар тус тус шагнасан байна.
Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн нэрэмжит “Спортын их наадам”-д Улс, аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрууд найман бүсэд хуваагдан спортын долоон төрөлд аваргаа тодруулах юм.
![](/uploads/202010/photos/af434882a8e2283898d692e4ee800b4a_220210.jpg)
![](/uploads/202010/photos/ce8608a043eb65b34f50c2d6291819e9_220210.jpg)
![](/uploads/202010/photos/e77b53831c786b7e02aa3885bfbd0b7e_220210.jpg)
![](/uploads/202010/photos/257b4abccbd7306fc6dbfef6bbb1b14f_220210.jpg)
Прокурорын байгууллагын 90 жилийн ойн нэрэмжит спортын наадам болж байна | ||
Үзсэн: 685 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.